“Монголросцветмент” хязгаарлагдмал хариуцлагатай Орос-Монголын компанийн үйл ажиллагааны тухай ОХУ-ын засгийн газар болон Монгол Улсын засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг ОХУ-ын Улсын Дум 12-р сарын 23-нд баталлаа. “Монголсовцветмет” зөвлөлт-монголын хамтарсан аж ахуйн нэгдлийн залгамжлагч “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай Орос-Монголын компанийн үйл ажиллагааны зохион байгуулалт-хууль эрхийн үндсийг байгуулахад энэ хэлэлцээр чиглэжээ. ОХУ болон Монгол улсыг төлөөлсөн засгийн газар эсвэл төр засгийн бүрэн эрхт байгууллага компанийн хувьцаа эзэмшигчид байна. Тус компани оросын тал дүрмийн сангийн 49 хувийг эзэмших монголын хуулийн этгээд байна. Хэлэлцээрээр иргэний-хуулийн, захиргааны, гаалийн, компанийн үйл ажиллагааны татварын асуудал, үүрэг хариуцлага, хөдөлмөрлөх нөхцөл, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлыг зохицуулна. Гэрээнд 2007 оны 4-р сарын 25-нд Москва хотод гарын үсэг зурсан юм.