Ирэх 10 жилд Хятадад авилга хамгийн тулгамдсан асуудал байна гэж олонх хятадууд үзэж байна. “Жэньминь луньтань” сэтгүүлээс явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд хүн амын янз бүрийн хүрээний төлөөлөгчдийн 80 гаруй хувь ийм санаа бодолтой байна. Орлогыг тэнцүү бус хуваарилж байгаа, хүн амын дунд өмчийн ялгаа гарсан, орон сууцны үнэ хэт өндөр зэрэгт тэд зовниж байна.