ЮНЕСКО 2010 оныг биологийн олон төрөл болон соёлыг ойртуулах жилээр зарлав. Тус байгууллагын мэдэгдэлд энэ тухай дурджээ. Хүн төрлөхтөн оршин амьдрахад дэлхийд биологийн олон төрлийг хадгалах явдал чухал үүрэг гүйцэтгэж байгааг баримт бичигт тэмдэглэжээ. Дэлхий дээр амьдралын бүх хэлбэр хомсдоход нөлөөлж байгаа аюултай хүчин зүйлийн эсрэг тэмцэх бодолтой байна гэж ЮНЕСКО-ийн мэдэгдэлд дурдсан байна. Соёлыг ойртуулах олон улсын жилийн тухайд энэ санаачилгыг хэрэгжүүлэхэд янз бүрийн орноос 300 гаруй төсөл иржээ.