Оросын армийн бие бүрэлдэхүүнийг 2016 онд 1 сая хүртэл цөөлнө гэж Орос улсын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюк “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн юм. Ойрын жилүүдэд армийн зэвсгийг шинэчлэх арга хэмжээ авна гэж сайд хэллээ. 2012 онд онд Орос улсын армийн зэвсгийн гуравны нэг нь, мөн 2020 онд 100 хувь орчин үеийн загварын зэвсэг, техниктэй болно. Ирээдүйтэй төрлийн зэвсгийг боловсруулж байгаа, мөн сайн бүтээл ч байна гэж тэр хэлэв. Энэ бүхнийг үйлдвэрлэлд хэрхэн нэвтрүүлэх нь өөр асуудал юм. Орчин үеийн зэвсэг, цэргийн техникийг үйлдвэрлэхэд техникийн хувьд тэр бүр бэлэн байдаггүй гэж сайд тэмдэглэллээ.