0Уралын уурхайд гарсан дэлбэрэлтэд 9 хүн амь насаа алджээ. Сураггүй гэж үзэж байсан сүүлчийн уурхайчны цогцсыг олсон байна. Свердловск мужийн “Естюнинская” уурхайд 12-р сарын 23-нд москвагийн цагаар 11:30 минутын орчимд дэлбэрэлт болсон байна. Энэ үеэр газар дор 123 хүн байсан бөгөөд 114 хүнийг тэндээс гаргажээ. Урьдчилсан хувилбараар дэлбэрэх хэрэгсэл тээвэрлэх дүрэм зөрчсөнөөс осол гарсан гэж үзэж байна. Одоо мөрдөн шалгалт үргэлжилж байна.