Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевтэй хийх ярилцлагыг өнөөдөр 12-р сарын 24-нд москвагийн цагаар 12 цагт  "Первый", "Россия", "НТВ" телевизээр дамжуулна. "Ерөнхийлөгч Д.Медведевтэй оныг дүгнэх нь" нэвтрүүлгээр тэр Орос улс улирч буй жилд тулгарсан чухал үйл явдал, ололт амжилт, бэрхшээлийн талаар ярина. Төрийн тэргүүн анх удаа ийм дорвитой ярилцлага өгч байгаа юм биш ээ. Өнгөрсөн жилийн 12-р сарын 24-нд мөн ийм хэлбэрээр ярилцаж байсан. "Оросын дуу хоолой" радио өөрийн вэб хуудсаар нэвтрүүлгийн дүрс бичлэгийг орос, англи хэлээр дамжуулна.