БНАСАУ цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээг сэргээхээр тохирсон нь улирч буй оны чухал үйл явдал хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Алексей Бородавкин мэдэгдэв. Энэ асуудалд МАГАТЭ-г зөвлөх байгууллагын хувьд татан оролцуулах хэрэгтэй гэж тэр хэлэв. Үүний зэрэгцээ Пхеньян цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд буцаж орохгүй бол тус улстай атомыг энхийн зорилгоор ашиглах салбарт бүрэн хамтран ажиллах аргагүй гэж Бородавкин тэмдэглэсэн байна.