Оросын нано салбарын борлуулалтын хэмжээ 2015 онд 900 тэрбум доллар болно. “Роснано” улсын корпорацийн тэргүүн Анатолий Чубайс оны эцэст болсон хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. “Роснано” компани 2008, 2009 оны зорилтоо бүрэн биелүүлснийг тэр тэмдэглэв. Одоо төслийн чанар хамгийн чухал хэмээн Чубайс тэмдэглэсэн байна. Тэдний тэргүүлж байгаа улсын корпораци ирэх жил америкийн компани, мөн “Силиконы хөндий”-н нэрд гарсан компаниудтай хамтран хөрөнгө оруулалтын томоохон төсөлд оролцоно.Үүний зэрэгцээ “Роснано” корпораци дотооддоо санхүү, хөрөнгө оруулалтын шинэ нөөцийг идэвхтэй хайж байгаа тухай Чубайс хэллээ.