Орос улс соёлжсон зах зээлийн эдийн засагтай болохыг дэлхийн хямарал харууллаа. Засгийн газрын дэд сайд, Сангийн сайд Алексей Кудрин оныг дүгнэх хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Тэрээр өнөөгийн хямарлыг Орос улсын эдийн засаг бараг 50 хувиар хорогдож, жилийн инфляц 80 гаруй хувьтай, хүн амын орлого 16 хувиар буурсан 1990-ээд оны Орос улсын шилжилтийн эдийн засагтай харьцууллаа. “Одоо бид хэвийн зах зээлийн эдийн засагтай ажиллаж эхэллээ” гэж сайд хэлэв. Оны эцэст ДНБ 8,5 хувиар буурсан нь гол ялагдал, мөн гуравдугаар улиралд оросын эдийн засаг уналтаас гарсан нь гол амжилт юм. 2010 онд төр засаг инфляцийг 6,5 хувь хүртэл бууруулж, хүн амын бодит орлогыг үргэлжлүүлэн өсгөхөөр төлөвлөж байна.