Нэрд гарсан домен нэртэй ижил дуудлагатай домен бүртгүүлж, ашиг хонжоо олдог /киберсквоттер/ гэмт этгээдүүдээс “РФ” кирилл доменийг хамгаална. Интернетэд орос нэр шилжүүлэх ажлыг зохицуулж байгаа Үндэсний домений зохицуулах төв “Оросын дуу хоолой” радиод энэ тухай уламжлав. Орос хэл дээр худалдааны тэмдэг эзэмшдэг томоохон компани, улсын хэрэгцээнд зориулсан вэб хуудсыг гэмт луварчид хэт өндөр үнээр худалдаж, өөрсдийн нэр дээр бүртгүүлж чадахгүй. Тиймээс “РФ” бүст бүртгүүлэхэд ирэх оны зун хүртэл хаалттай шинжтэй байна гэж эх сурвалж тодрууллаа.  Нэрд гарсан вэб хуудсаас ашиг олдог гэмт этгээдүүдээс “РФ” кирилл доменийг хамгаалахын тулд энэ бүст домен бүртгэлийг нээх шат дараалсан урт механизм боловсруулсан гэж “РФ” үндэсний домений Зохицуулах төвийн олон нийттэй харилцах албаны захирал Андрей Воробьев мэдэгдэв. Кирилл домены нээлттэй бүртгэлийн эхний өдөр өртөг нь 10 сая рубль байна гэж Риа Новости агентлаг урьд мэдэгдсэн юм. Доменийг хэт өндөр үнээр бүртгэнэ. Энэ нь нэрд гарсан вэб хуудсын нэрийг ашиг хонжоо хайгчдаас хамгаалах тэмцлийн бүрэлдэхүүн хэсгийн нэг юм хэмээн Андрей Воробьев баталлаа. 2010 оны 4-6-р сард доменийг хэт өндөр үнээр бүртгэнэ. Энэ ажиллагааны үнэ илт өндөр байх тул гэмт этгээдүүд нэрд гарсан домен нэрийг энэ шатанд өөр дээр бүртгүүлж чадахгүй. Тэгэхлээр дахин борлуулах бизнест ашиггүй байна. Дээд үнээс суурь үнэ хүртэл домен нэрийн үнийг шат шатаар бууруулна. Эцэст нь домен нэрийг жилд ердөө 500-600 рублээр бүртгүүлэх боломжтой болно гэж бид бодож байна. Ашиг хонжоо хайгчид домен бүгдэд хүртээмжтэй болох үеийг удаан хүлээхгүй гэдэгт Ай-Ти шинжээч Алексей Мусиенко итгэлтэй байна. Анхаарал татсан хаяг бизнес болжээ. Домен нэр 1000 рубль байна. Сүлжээнд сайтыг ажиллуулж, сард хэдэн зуун мянган рублийн орлого олдог тул домен нэрийн үнэ маш хямд юм. “Чихэнд наалдацтай” домен нэр эрэлт ихтэй байдаг. “Счастье.РФ”, “Мама.РФ”, “Молодость.РФ” зэрэг нийтээр хэрэглэдэг үгийг хэдийн захиалсан байгаа. Интернетийн салбарын олонх нь үүнд бэлэн, бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтаа бэлдсэн бололтой. Хүн ам кирилл доменыг зайлшгүй ашиглана гэдэгт үндэсний домений төв итгэлтэй байна. “Эхний жил бид 500 мянган доменийг тэргүүн зэрэгт бүртгэх манай газрын задлан шинжилгээний таамаг байна. Хоёр жилийн дараа “РФ” бүст 1 сая домен бүртгүүлнэ” гэж Андрей Воробьев тэмдэглэв.