Д.Медведев мэдээлэл технологи Орос улсын хөгжлийн чухал чиглэлийн нэг хэмээн нэрлэлээ. Ерөнхийлөгч Төрийн Зөвлөл болон мэдээллийн нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн Зөвлөлийн хамтарсан хуралдаанд хэлсэн үгэндээ, улсын удирдлагад мэдээлэл технологийг нэвтрүүлэхэд онцгой анхаарахыг санал болгов. Улсын болон нутгийн захиргаа 1500 гаруй үйлчилгээ үзүүлж байгаа ч, хүмүүс урьдын адил бичиг цаас бүрдүүлэхээр урт дараалалд зогсож, нэг асуудлаар төр засгийн байгууллагад олонтаа хандахад хүрч байгааг Д.Медведев тэмдэглэв. Төрийн үйлчилгээг электрон хэлбэрт шилжүүлснээр олон асуудлыг шийдэнэ гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Энэ сард төрийн үйлчилгээний нэгдсэн портал нээгдсэнийг тэрээр сануулав. Одоо энэ портал мэдээллийн лавлагаа хэлбэрээр ажиллаж байгаа ч, хангалтгүй байна. Д.Медведевийн хэлснээр 2015 онд төрийн бүх үйлчилгээг электрон хэлбэрт шилжүүлэх ёстой юм. Үүний зэрэгцээ ерөнхийлөгч бичиг баримтыг электрон хэлбэрээр боловсруулах үйл явцыг түргэвчлэхийг яам, тамгын газраас шаардлаа. Одоо Эдийн засгийн хөгжлийн яам, Хөдөө аж ахуйн яам, Харилцаа холбооны яам бичиг цаасаа электрон хэлбэрээр боловсруулж байна.