Орос улсын Засгийн газрын дэд сайд, Сангийн сайд Алексей Кудрин өнөөгийн хямарал урьд байгаагүй хүрээг хамарч байна гэж хэллээ. Энэ жил оросын эдийн засаг таамаглаж байснаас нэлээд унаж, 8,7 орчим хувь байна гэж тэрээр Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Энэ үзүүлэлтийг дахин тодруулна гэж сайд хэллээ. Инфляцийн тухайд 12-р сарын зардал, тариф нэмэгдсэнээс оны эхэнд уламжлал ёсоор энэ үзүүлэлт өснө гэж Алексей Кудрин тэмдэглэв. Дараа нь энэ үзүүлэлт буурч, Сангийн яамны таамагласнаар 7,5 хувьтай байна. Нефтийн үнэ өндөр байгааг үл харгалзан орос улс гадаадаас зээл авах төлөвлөгөөтэй. 2010 онд хамгийн дээд хэмжээгээр буюу 17,8 тэрбум долларын зээл авна. Үүний зэрэгцээ засгийн газар улсын компанийн гадаад өр зээлийг хязгаарлах бодолтой байна. Банкны салбарыг дэмжих нэмэлт арга хэмжээ авах төлөвлөөгүй байна.