ОХУ-ын Эрхүү болон БНХАУ-ын Манжур хотын хооронд 2010 оны 3-р сард агаарын шууд нислэг нээлээ гэж Эрхүүгийн нисэх буудлын захиргаа мягмар гаригт уламжлав. Агаарын нислэг нээх хэрэгцээ эрт дээр бий болсон ч, Манжурын нисэх буудал олон улсын статус авахаас наана үүнийг хэрэгжүүлэх аргагүй байсан юм. Эрхүү хотын нисэх буудал олон улсын бүх стандартыг хангаснаас гадна бүх нисэх онгоцыг ямар нэг саадгүй хүлээн авч байна. Нисэх буудал 2008 онд 1 сая гаруй зорчигч хүлээн авчээ. “Якутия” нисэх компани АН-140 нисэх онгоцоор долоо хоногт хоёр удаа шинэ маршрутаар нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Одоо Эрхүү хотоос Манжур хот ороход 1,5 хонож байна.