Юрий Гагарины сансарт ниссэний ойг 2011 онд тэмдэглэх нь Орос улсад төдийгүй гадаадад сонирхолтой үйл явдал байх ёстой. Хүн сансарт анх ниссэний 50 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах хорооны хуралдааны үеэр ерөнхий сайд В.Путин энэ тухай мэдэгдэв. “Бидэнд хэлбэр, ёс төдий ёслолын ажиллагаа шаардлагагүй” гэж Орос улсын засгийн газрын тэргүүн тэмдэглэв. Гагарин сансарт ниссэн нь бүх соёл иргэншлийн ололт хэмээн В.Путин хэллээ. “Дэлхийн бусад улс, ТУХН-ийн орнуудад оршин суугаа нутаг нэгтнүүдээ” энэ ажилд татан оролцуулах нь зохистой хэмээн тэр үзэж байна. Үүнээс гадна В.Путин “олон улсын сансрын хөтөлбөрийн асуудлаар түншүүдтэйгээ идэвхтэй хамтран ажиллахыг” хүссэн юм. “Соён гэгээрүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулах ёстой” гэж ерөнхий сайд тэмдэглэв. Сансар судлал нь хамгийн дээд зэргийн технологи, шинжлэх ухааны салбарын нэг хэмээн тэрээр тодруулав. Юрий Гагарин сансарт ниссэн ойг өргөн хүрээнд тэмдэглэснээр сансрын сэдэвт олны анхаарал татаад зогсохгүй, залуучуудад нэн чухал инновац, шинжлэх ухааны нэр хүндийг дээшлүүлнэ гэж В.Путин тэмдэглэв.