Засгийн газрын тогтоолоор дурын байр, хүн бөөнөөр цугласан газар, ялангуяа цэнгэлдэх хүрээлэн, мөн жагсаал цуглааны үеэр салют буудлагын хэрэгсэл ашиглахыг Орос улсад хоригложээ. Ерөнхий сайд В.Путин мягмар гаригт холбогдох тогтоолд гарын үсэг зурсан байна. Байшингийн дээвэр, тагт, барилгын лоож, мөн төмөр зам, нефть болон хийн хоолойн ойролцоо салют буудлагын зүйл ашиглахыг хориглосон байна. Салют буудлагын жижиглэн худалдаанд хатуу шаардлага тавьж байна. Пермь хотын “Доголон морь” шөнийн клубт 12-р сарын 5-ны шөнө салют буудлагын хэрэгслээс түймэр гарч, 150 хүн амь насаа алдаж, 77 хүн эмнэлэгт хэвтсэн байна. Энэ эмгэнэлт үйл явдлын дараа дээрх арга хэмжээг авчээ.