Олон улсын сансрын станцад нэгдсэн баг ажиллаж эхэллээ. “Союз” хөлөг лхагва гаригийн шөнө олон улсын сансрын станцад залгагдсан байна. Олон улсын сансрын станцад бараг сар хоюулаа ажилласан оросын сансрын нисэгч Максим Сураев, америкийн сансрын нисэгч Жеффри Уильямс нар оросын сансрын нисэгч Олег Котов, америкийн сансрын нисэгч Тимоти Кример, японы сансрын нисэгч Соити Ногути нарыг станцдаа угтлаа. Зочид зул сарын сүлд мод, шуудай дүүрэн шинэ жилийн бэлэг авчирсан бол, хоёр сансрын нисэгч зочдоо баярын зоогоор дайлжээ. Шинэ баг тойрог замд 160 гаруй хононо. Энэ хугацаанд сансрын нисэгчид оросын эрдэм шинжилгээний хөтөлбөрөөр 40 орчим туршилт хийж, нэг удаа задгай сансарт гарч, “Прогресс” ачааны тээврийн гурван хөлөг, америкийн хоёр шаттл хөлөг хүлээн авна. Америкийн нэг шаттл хөлөг МИМ-1 оросын эрдэм шинжилгээний шинэ модулийг сансрын станцад хүргэнэ.