“Мэдээллийн нийгмийг хөгжүүлэх нь” Ерөнхийлөгчийн дэргэдэх Зөвлөл болон Орос улсын Төрийн Зөвлөлийн өнөөдөр Москва хотод хэлэлцэж байгаа гол сэдэв энэ юм. Хамтарсан хурлыг Д.Медведевийн ахалж байна. Ерөнхийлөгч 11-р сарын 12-нд Холбооны Зөвлөлд /парламентын дээд танхим/ танилцуулсан илгээлтдээ, стратегийн мэдээлэл технологийн хөгжил нь орчин үеийн ертөнцөд улс орныг хөгжүүлэх тэргүүн зэргийн зорилтын нэг хэмээн тодорхойлсон юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд харилцаа холбооны электрон сувгаар төрийн үйлчилгээг бүгдэд хүртээмжтэй болгох шаардлагатай байна. Статистик тоо баримтаас үзэхэд оросын хүн амын ердөө 1 хувь нь төр засгийн үйлчилгээний чанарыг “онц” хэмээн дүгнэжээ. Иргэдийн олонх нь дээрх үйлчилгээг хүртэхэд ямар нэг саад тотгортой учирдаг байна.