АНУ-д Орос улс болон орос хэл, соёлыг улам их сонирхож байна. Олон улсын боловсролын асуудал эрхэлсэн Америкийн зөвлөлийн ерөнхийлөгч Дэн Дэвидсон оросын мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Америкийн коллеж, их сургуулийн орос хэлний факультет, курсын элсэлт нэмэгдэж байгаа тухай тэр хэллээ. Мөн энэ жил анх удаа орос хэл заадаг сургуулийн тоог гаргасан байна. Нэгдүгээр сард тооллогын дүн гарна. АНУ-д жил тутам болдог орос хэлний олимпиадад 1500 орчим хүн оролцдог. Орос улс сүүлийн жилүүдэд дэлхийн тэргүүлэх орны нэг болж байгаа тул тус улсыг их сонирхож байна гэж Дэвидсон тайлбарлав. Орос улс сансар судлалаас өгсүүлээд теннисийн спорт зэрэг янз бүрийн салбарт тэргүүлэх байр суурь эзэлсэн том, хүчтэй, сонирхол татсан орон гэж америкийн залуу үе  үзэж байна.