Хоёр Солонгос Шар тэнгисийн маргаантай бүст зэвсэгт мөргөлдөөнөөс зайлсхийж, тэвчээртэй хандах ёстой гэж Москва үзэж байна. БНАСАУ энэ бүсийг “эргийн их бууны сургалтын дүүрэг” хэмээн зарласан шийдвэрийн талаар Орос улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Алексей Сазонов ийнхүү тайлбарлажээ. Өмнөд Солонгосын зүгээс “цэргийн өдөөн хатгалга” явуулсны хариуд ийм арга хэмжээ авсан гэж Пхеньяны мэдэгдэлд өгүүлсэн байна. 1950-1953 оны Солонгосын дайн дууссаны дараа тогтоосон хязгаарлах шугам Шар тэнгист хоёр орны хилийн үүргийг гүйцэтгэж байна. Пхеньян энэ хилийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Өнгөрсөн сард энэ хязгаарлах шугамын ойролцоо долоон жилд анх удаа хоёр Солонгосын эргүүлийн хөлөг онгоцууд харилцан гал нээсэн байна.