Юань дэлхийн гурав дахь валют болж мэдэнэ гэж Блумберг агентлаг Хонконгийн Төв банкны тэргүүн асан Жозеф Ямийн мэдэгдлийг үндэслэн мэдээлжээ. “Оросын дуу” хоолой радиогийн тоймч Игорь Денисов эл сэдвийг үргэлжлүүлэн бичихдээ, Хятадын үндэсний валют дэлхийн санхүүгийн системд улам нөлөөлнө гэж шинжээчид аль хэдийнэ таамнасан билээ. Дэлхийн санхүүгийн хямарлын улмаас доллар, евро хоёрт итгэх итгэл суларсан нөхцөлд ийнхүү олонтаа таамнаж байна. Жозеф Ям Бээжинд саяханы хэвлэлийн бага хурлын явцад дараахь зүйлд анхаарлыг хандуулав. Төсвийн алдагдал болон төрийн өр нэмэгдсэний уршгаар доллар, евро хоёр дэлхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй болсон. Иймээс түшиг тулгуур болох гурав дахь валют шаардагдлаа. Юань гурав дахь валютын үүрэг гуйцэтгэж мэдэнэ. Тэр тусмаа Хятад юанийг олон улсын төлбөр тооцоонд илүү өргөн хэрэглэх бодолтой байна. Юанийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь олон улсын худалдааны ажиллагааны тооцооны хэрэгслийн хувьд валютын эрэлтийг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж БНХАУ-ын Төв банкны төлөөлөгчид сүүлийн үед мэдэгдэв. Конконгтой хил дамнах худалдаа хийх ажиллагаа болон Зүүн-Өмнөд Азийн орнуудтай холбоотой тооцоо хийхэд юанийг хэрэглэх зөвшөөрөл Хятадын Шанхай ба Гуандун мужийн 365 компанид 2009 онд өгсөнийг тэмдэглэе. БНХАУ үндэсний валютынхаа «олон улсын статусыг» дээшлүүлэхийн тулд нийт 6 тэрбум юанийн өртөг бүхий облигацийг Гонконгод 10-р сард байрлуулав. Дээрх алхамууд юанийг дэлхийн нөөц валют болгоход тусалж байна. Гэвч юанийг доллар, еврогийн нэгэн адил олон улсын жинхэнэ валют болгох замд саад тотгор гарсан. Юань бүрэн хөрвөдөг валют болоход эдгээр саад тулгарч байна. Юанийг дэлхийн нөөц валютын хувьд одоо хэрэглэж болохгүй. БНХАУ-ын эрх баригчид юанийг хөрвөрдөг валют болгон хувиргавал, энэ нь барагцаалбал 10 жилийн дараа олон улсын жинхэнэ валют болно гэж Оросын сангийн сайд Алексей Кудрин саяхан мэдэгдлээ. Гэсэн ч Орос, Хятадын засгийн газрууд доллароос хамааралтай байдлыг бууруулахын тулд рубль, юанийг харилцан төлбөр, тооцоонд одоо ч өргөн хэрэглэж байна. Дэлхийн валютын талаар өөрчлөлт гарах нь мэдээжийн хэрэг гэж ОХУ-ын Төв банкны газын удирдагч Владимир Хребтов үзэж байна. Жишээ нь Европт нэгдмэл евро валют бий болоход урьд хэн итгэж байсан бэ? Угтвар нөхцөл ч байсангүй. ХБНГУ-ын марк, францын франк зэрэг үндэсний хучтэй валют байсан. Харин евро бий болсон. Олон улсын валютын хувьд төлөвшихөд нэлээд их хугацаа болсон. Худалдаа, худалдаа-эдийн засгийн ажиллагааг үндэсний валютаар тооцоо хийхэд яаж шилжих асуудал дээр бид Хятадын ардын банкны ажилтнуудтай хамт ажиллаж байна. Харин эл асуудлыг одоо зөвхөн судалж байна. Энэ зорилгоор хууль тогтоох ба техникийн үүднээс нөр их ажил хийх хэрэгтэй. Юм бүхэн эдийн засгийн тодорхой этгээдүүдийн сонирхолоос шалтгаална. Өөрөөр хэлбэл бараа, үйлчилгээний тооцоог ямар валютаар хийж болохыг хялбархан тодорхойлж болно гэж Оросын Тев банкны дээгүүр тушаалтай ажилтан Владимир Хребтов үзэж байна.
Та бүхэн “Оросын дуу хоолой” радиогийн ажилтан Игорь Денисовын тэмдэглэлийг сонслоо.