0Стратегийн Давшилтын Зэвсгийн /СДЗ/ тухай орос-америкийн шинэ хэлэлцээрээр зэвсгийг урьд байгаагүйгээр эрс хорогдуулна гэж Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв. Москва, Вашингтон ирэх оны эхэнд баримт бичигт гарын үсэг зурах бодолтой байна гэж тэрээр Ташкентийн Дэлхийн эдийн засаг, дипломат харилцааны их сургуульд хэлсэн үгэндээ тэмдэглэв. Шинэ жилийн баярын дараа талуудын төлөөлөгчид үлдсэн бүх асуудлыг зохицуулна гэж сайд мэдэгдлээ. Шинэ хэлэлцээрт хянах ижил арга хэмжээ, цөмийн болон цөмийн бус стратегийн зэвсэглэлийн хамаарлыг тэмдэглэнэ гэж тэр хэллээ. 1991 онд байгуулсан орос-америкийн СДЗ-ийн өмнөх гэрээний хугацаа 12-р сарын 5-нд дууссан юм.