Д.Медведев болон Гурбангулы Бердымухамедов нар өнөөдөр Ашхабад хотод их зохиолч А.С.Пушкины нэрэмжит ерөнхий боловсролын дунд сургуулийн шинэ байрны нээлтэд оролцлоо. Энэ сургууль оросын 11 жилийн хөтөлбөрөөр ажилладаг Туркмен дахь цорын ганц орос сургууль юм. Тус сургуульд 700 орчим хүүхэд сурдаг. “Газпром” компанийн санхүүгийн дэмжлэгээр сургуулийн байрыг барьжээ. Тус компани 100 мянга орчим долларын компьютер, тавилга зэргийг тус сургуульд худалдан авсан байна. 2008-2009 онд сургуулийн шинэ барилга барихад Орос улсын төсвөөс 3 сая гаруй рубль хуваарилжээ.