Туркмен улстай эрчим хүч, машин угсралтын салбарт ажиллах хэлэлцээр хамтын ажиллагааны баттай суурь бүрдүүлж байна гэдэгт Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев итгэлтэй байна. Тэрээр ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовтой хамт Ашхабад хотод гарын үсэг зурах ёслолын дараа ийнхүү үг хэлсэн юм. Хийн салбар төдийгүй нефть боловсруулж, олборлох, мөн цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай ярьж байна гэж ОХУ-ын засгийн газрын дэд сайд Игорь Сечин уламжлав. Хоёр орны ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан баримт бичгийн дагуу Туркмен улс 2010 оны 1-р сард жил тутам 30 тэрбум шоо метр хий нийлүүлж эхэлнэ. Орос-Туркменистаны хийн салбар дахь харилцааны түүхэнд хий нийлүүлэх үнийг анх удаа европын зах зээлийн нөхцөлд бүрэн нийцүүлэн тогтооно гэж “Газпром” компаний уламжлав. Хоёр улс Каспийн тэнгис орчимд, мөн Европын чиглэлд “Дорно-Өрнө” хийн хоолой барих төслийг хамтран хэрэгжүүлнэ. Үүнээс гадна Каспийн тэнгисийн усан доорх эх газрын үргэлжлэх хэсэгт нүүрс ус төрөгч хамтран тандаж, олборлох боломжийг хэлэлцэж байна.
2.