Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн улирч буй оныг дүгнэсэн ярилцлагыг 12-р сарын 24-нд ер бусын форматаар телевизээр дамжуулна. Шинэ жилийн өмнө Орос улсын ерөнхийлөгч улирч буй оны үр дүнгийн талаар холбооны телевизийн гурван сувгийн удирдлагатай ярилцаж, үүнийг анх удаа телевизээр шууд дамжуулна. Д.Медведев пүрэв гаригт “Орос улсын ерөнхийлөгчтэй оны дүнг гаргах нь” тусгай хөтөлбөрөөр улирч буй оноо дүгнэнэ. Энэ хөтөлбөр холбооны гурван сувгаар нэгэн зэрэг гарна. Төрийн тэргүүн шинэ жилийн өмнө хоёр дахь удаа телевизээр асуултанд хариулах юм. Ерөнхийлөгчөөс сэтгүүлч, мэдээллийн албаны дарга нар ярилцлага авдаг байсан уламжлалыг анх удаа өөрчилжээ. Төрийн тэргүүн оны хамгийн чухал үйл явдлыг “Первый”, “Россия”, НТВ телевизийн удирдлагуудтай хэлэлцэнэ. “Оросын дуу хоолой” радиогийн сонсогчид телевизээр шууд дамжуулах ерөнхийлөгчтэй хийх ярилцлагыг http://rus.ruvr.ru/ вэб хуудсаас танилцах боломжтой.  Нэвтрүүлгийг 12-р сарын 24-нд үд дундад дамжуулах юм. Цаг гаруй үргэлжлэх нэвтрүүлгээр янз бүрийн сэдвээр ярилцана. Улирч буй оны янз бүрийн үйл явдал бидний ой тойнд үлджээ. Юуны түрүүнд хүнд сорилтой тулгарсан. Оросын ард түмэн улс орны ерөнхийлөгчөөс чухал мэдэгдэл сонсох бодолтой байгаа нь гарцаагүй хэмээн “Политика” сангийн ерөнхийлөгч Вячеслав Никонов “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглэв.
Хүмүүс ямар оронд оршин суугаа, мөн ирэх жил ямар улсад оршин суух нь гарцаагүй чухал. Тэдний асуудлыг хэрхэн шийдэж байна вэ? Ямар зорилт тавьсан нь тодорхой. Одоо эдийн засгийн хямарлаас гарах, эдийн засаг сэргэж эхэлж байгаа явдал юм. Ямар үр дүн нь, хэр хурдан илрэх зэргийг иргэд юуны түрүүнд сонирхож байна. Ирэх жил хүн амын хөдөлмөр эрхлэлт ямар байх вэ? Олон улсын тавцанд Орос улсын үйл ажиллагаа хэрхэн өрнөх вэ? Энэ бүх асуултыг Д.Медведевийн ярилцлагаар хөндөнө.
Ярилцлагын гол сэдэв хямарлыг даван туулах, авилгатай тэмцэх асуудал байна гэж Улс төрийн технологийн төвийн ерөнхий захирлын орлогч Сергей Михеев “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа дурдав. Энэ жил амаргүй байлаа. Сонирхолтой хирнээ хүнд олон үйл явдал тохиосон. Ярилцлагын гол сэдвийн нэг нь гарцаагүй хямарал, үүнээс гарахаар эрмэлзэж байгаа, үр дагаврыг нь сулруулах явдал юм. Авилгын тухайд ерөнхийлөгч тэргүүн зэргийн энэ зорилтыг маш зөв тэмдэглэсэн. Учир нь энэ манай нийгмийн ноцтой асуудлын нэг юм. Үүний эсрэг тэмцэнэ гэдэг илүү үр нөлөөтэй улс байгуулна гэсэн үг билээ. Энэ сэдэв чухал эсэхэд хэн ч эргэлзэхгүй байна. Олон улсын харилцааны тухайд энд миний бодлоор тэргүүн зэргийн зорилт нь дэлхийд улс орны ашиг сонирхолыг хамгаалах илүү оновчтой хэлбэрийг хайх ёстой. Орос улс олонтаа буулт хийж байсан үе өнгөрч байгаа нь ойлгомжтой. Төрийн тэргүүн улирч буй онд оросын телевизийн сувгуудад цуврал ярилцлага өгсөн билээ. Тодорхой сэдвээр ярилцлага хийсэн. Ярилцлагын шинэ хэлбэрийг эрж хайх нь ямагт сонирхолтой байдаг. Медведевийн баг ийм ажил эрхэлж байна. Энэ нь сонгогчдод давуу талтай гэж “Никколо-М” компаний захирлын зөвлөлийн тэргүүн Игорь Минтусов үзэж байна. Шууд ярилцлага ямагт сонирхол татдаг. Нэвтрүүлэг дамжуулах хугацаа үзэгчдийн тоог нэлээд нэмнэ гэж шинжээч үзэж байна. Үүний зэрэгцээ Д.Медведев улсын хүн амтай янз бүрийн хэлбэрээр ярилцаж байна. Төрийн тэргүүн өнгөрсөн оны намар Кремлийн албан ёсны вэб хуудаст өөрийн дүрс бичлэгийн блогийг хөтөлж байна. Ерөнхийлөгч иргэдтэй ярилцах шинэ хэлбэрийг хайсаар байна.