Москва хотод хоолны Зул сарын наадам тав дахь удаа болно. Оросын нийслэлийн 22 кафе, зоогийн газрын тогооч нар 12-р сарын 23-нд ур чадвараа харуулна. Тогооч нар өөрсдийн хийсэн хоолоор ширээ засна. Хоолны цэс салатнаас өгсүүлээд нэг, хоёр, гуравдугаар хоол амттан зэрэг “иж бүрэн” хоолны цэснээс бүрддэг. Тогооч нар шинэ жилийн, хямарлын эсрэг өрхийн хоолны зэс, ширээ засч, үйлчлэх хувилбар, хоолны ер бусын жорыг танилцуулна. Орос, итали, франц болон бусад орны янз бүрийн хоол унд тэд бэлтгэнэ.