“Гүрэн” Бүх оросын оюуны төслийн уралдаанд түрүүлсэн хүмүүсийг өнөөдөр Олон нийтийн танхимд танилцуулна. Уралдааны төгсгөлийн шатанд шалгарсан 50 бүтээлээс шүүгчид шилдэг 9 төслийг тодорхойлно. Уралдаанд Орос орныг шинэчлэх, нийгэм, улс төр, соёлын тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглэсэн 2 мянга гаруй бүтээл ирсэн байна. Улс орны бүх бүс нутаг, мөн гадаадаас уралдаанд бүтээлээ илгээжээ. Академич, их дээд, дунд сургуулийн багш, оюутан, аспирант, бүр дунд сургуулийн сурагч хүртэл бүтээлээ илгээсэн байна. Авилгатай тэмцэх үндэсний төлөвлөгөөнөөс өгсүүлээд нийслэлийг шилжүүлэхэд дүн шинжилгээ хийсэн төлөвлөгөө зэрэг сэдвээр төсөл боловсруулжээ.