ОПЕК-ийн орнууд өнөөгийн түвшинд нефть олборлох байр суурьтай байна. ОПЕК-ийн онц хуралдаан Анголд болохын өмнө тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Абдалла Салем аль-Бадри даваа гаригт энэ тухай мэдэгдэв. Ирэх жил нефтийн үнэ өснө гэдэгт тэр итгэлтэй байгаа тул экспортлогч орнууд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх эсвэл хорогдуулах бодолгүй байна. Өнгөрсөн жил баррель нефтийн үнэ 30 доллар хүртэл унасан юм. Үүний улмаас ОПЕК олборлолтын хэмжээг хоногт 4 сая гаруй баррелээр хорогдуулсан. Үүний дараа баррель нефтийн үнэ ОПЕК-т таатай хэмжээнд буюу 75-80 долларт хүрчээ.