0Засгийн газрын тэргүүн В.Путин өнөөдөр Юрий Гагарины сансарт ниссэний 50 жилийн ойн баярыг тэмдэглэх зохион байгуулах хорооны анхны хурлыг зохион байгуулж байна. Энэ ойг 2011 онд тэмдэглэх юм. Ойг холбооны болон бүс нутаг, орон нутгийн хэмжээнд тэмдэглэнэ. Ойн баярыг тохиолдуулан дурсгалын медаль, тэмдэг гаргаж, сэдэвчилсэн үзэсгэлэн зохион байгуулж, музей барьж, сэргээн засна. Мөн 2011 оныг оросын сансрын жилээр зарлана.