0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Туркмений ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нар өнөөдөр Ашхабадад яриа хэлэлцээ хийхдээ, эрчим хүчний салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцэж байна. ТУХН-ийн орнууд болон “Каспийн тав”-ын хүрээнд хамтран ажиллахад онцгой анхаарал хандуулна. Хоёр талын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг мөн хэлэлцэнэ. Үүнээс гадна Афганистаны байдал зэрэг олон улсын сэдвийг хөндөнө. А.С.Пушкины нэрэмжит орос хэлний сургуулийн шинэ барилгын нээлтэд Д.Медведев оролцоно. Энэ нь Туркменд оросын 11 жилийн хөтөлбөрөөр ажилладаг цорын ганц дунд сургууль юм.