Ойрхи Дорнодын зохицуулалтын үйл ажиллагаанаас НУБ-ийн АЗ-ийг гаргахын Орос улс зөвшөөрөхгүй. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарактай хэлэлцээр хийсний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдлээ. Энэ оны 5-р сард Орос улс АЗ-ийг даргалаж байх үедээ Ойрхи Дорнодын асуудлыг шийдвэрлэхэд олон улсын энэ байгууллагын тэргүүлэх үүргийг тодорхойлсон тогтоол баталсан гэдгийг тэр санууллаа. Мөн Москвад Ойрхи Дорнодын асуудлаар бага хурал хуралдуулахад дэмжлэг үзүүлсэн. Орос улсын байр суурийг Арабын орнуудын дээд лигийн е.н.б. дарга Амр Муса хуваалцаж байна. Ойрхи Дорнодын асуудлаарх хамтын хүчин чармайлтыг, нэг болон хэсэг орны зуучлалаар сольсон боловч ямарч амжилтанд хурээгүй гэж тэр Каирт мэдэгдлээ. Ойрхи Дорнодын асуудлаарх Москвагийн бага хурлыг тэр дэмжиж байсан. АОДЛ-ийн е.н.б. даргын хэлснээр «палестин, израилын чиглэл дэх ажлыг цэгцлэхийн тулд» ойрхи Дорнодын үйл ажиллагаанд оролцогч бүх гишүүд Москвад хүрэлцэн ирэхэд бэлэн байна.