Их хэмжээний цас орсноос болж асар урт бөглөрөө үүсэж Москва хотын хөдөлгөөнийг үнэн хэрэг дээрээ зогсоолоо Хотын гадна, дотно тойрог, гудамж, өргөн чөлөөнүүдэд хэдэн зуун километр урт бөглөө үүслээ. Хотыг шинэ долоо хоногийн ажилд бэлэн болгохын тулд 10000-н нэгж техник, хэдэн арван мянган хүн ажиллаа гэж Москва хотын захиргаанаас мэдээллээ. Цаг уурчид нийслэлийн бүсэд өнөөдөр цас үргэлжлэн орно гэж мэдэгдлээ. Москва хот болон Москва мужийн цаг уурын албанаас, нийслэлд болон мужид орой болтол цас лавшран орж шуурга шуурч зам муу харагдах тул болгоомжтой явахыг санууллаа.