СДЗ-ийн шинэ гэрээний талаарх орос, америкийн хэлэлцээр 1-р сард үргэлжилнэ. Оросын ГХЯ мэдэгдснээр, шинэ гэрээ бараг бэлэн болсон, харин түүнийг гүйцээн боловсоруулж, ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчдөөр гарын үсэг зуруулахад хэдхэн асуудлыг зохицуулах л үлдээд байгаа юм. Орос, америкийн СДЗ-ийн тухай 1 дэх гэрээний хугацаа 12-р сарын 5-нд дууссан юм. Урьдах баримт бичигт Москва, Вашингтон стратегийн цөмийн хүчнийхээ 10000 цэнэгт хошууг тус бүр 6000 хүртэл хорогдуулах үүрэг хүлээсэн байсан юм. Энэ зун Д.Медведев, Барак Обама нар СДЗ-ийн шинэ гэрээнд цэнэгт хошууг 1500-1675 нэгж хүртэл, стратегийн зөөгчийг 500-1100 нэгж хүртэл тус тус хорогдуулахыг даалгасан билээ.