Ойрхи Дорнодын энх тайвны хэлэлцээг мухардмал байдлаас гаргах асуудал, Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавровын Каирт хийж байгаа хэлэцээний анхаарлын төвд байна. Өнөөдөр тэр Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак, Арабын орнуудын дээд лигийн е.н.б-ийн дарга Амр Муса нартай уулзана.Ойрхи Дорнодын зохицуулалтын асуудлын төлөв тодорхой бус байна. Ноднин жилийн эцсээр израилийн талын Газын секторт явуулсан цэргийн ажиллагаанаас болж Палестин, Израилийн яриа хэлэлцээний замд үүссэн завсарлага сунжирсаар байна. Яриа хэлэлцээг сэргээх замд гол саад болж байгаа зүйл бол Биньямин Нетаньяхугийн засгийн газрын суурин байгуулах үйл ажиллагаагаа зогсоохыг хүсэхгүй байгаа явдал юм. Үүнээс болж палестины засгийн газрын ФАТХ, ХАМАС хөдөлгөөнүүдийн төлөөлөгчдийн хооронд хагарал үүссэн бөгөөд хэлэлцээрийн ширээнд суухыг хүсэхгүй байна. Энэ тодорхойгүй байдлаас болж бус нутагт тогтворгүй байдал бий болж байна. Орос, Египет улсууд аюултай байдлыг сайн ойлгож байна. Энхийн үйл ажиллагааг мухардмал байдлаас гаргах, нөхцөл байдлыг гартаа авах талаар чиглэсэн зорилготой үйл ажиллагаагаа тэд явуулсаар байна. Манай тусгай сурвалжлагч Елизавета Исакова Каираас мэдээлж байню Мухардмал байдалд ороод байгаа Израиль, Палестины яриа хэлэлцээ хэнд ч таалагдахгүй байна. Маргаантай байдлын шууд оролцогчийн алсын хараагүй үйл ажиллагаанаас болж байдал улам хүндэрсэн тул энэ асуудлыг одоо зевхен даяарчлалын хэмжээнд шийдэхээс өөр аргагүй боллоо. Ямарч гэсэн саяхан Москвад ажлын айлчлалаар ирсэн Палестины ГХЯ-ны тэргүүн ийм санал цухалзуулсан билээ. Энэ саналыг Арабын улсуудын лигийн тэргүүн Амр Муса дэмжиж байгаагаа илэрхийлээд палестин, израилийн маргааны зохицуулах ажлын тэргүүлэх үүргийг НҮБ үүрэх ёстой гэж мэдэгдлээ. Москва өөрийн талаас үйл явдлын ийм хөгжлийг эсэргүүцэхгүй байна. Гэхдээ Тель-Авив, Рамала хоёрыг хэлэлцээрээ сэргээхийг шаардаж байна. Эхлээд Орос улсаас гадна АНУ, НҮБ, ЕХ оролцсон олон улсын зуучийн дөрвөлийг хуралдуулвал энэ ажилд нэмэлт хүч өгнө.
Ойрхи Дорнодын зохицуулалтын асуудал, хоёр орны хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй. 2010 оны гадаад улс төрийн хүрээн дэх хамтын ажиллагааны хөтөлбөрийн талаар оросын гадаад улс төрийн бодлогын тэргүүн юу гэж хэлснийг сонсьё!
Энэ жилийн 6-р сард дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурсан баримт бичигтэй зохицож байгаа хоёр талын төслүүдийг хамарсан цогц хөтөлбөр юм. Энд олон улсын асуудлуудыг тусгасан юм. Энд Ойрхи Дорнод, Африк, Төв Ази, Дундад Дорнодын байдал, зэвсэг хураах, дэлгэрүүлэхгүй байх, НҮБ-ийн үйл ажиллагаа, дэлхийн эдийн засгийн байдал зэрэг асуудлууд багтаж байгаа юм гэж тэр хэллээ.
Эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал ард хоцорохгүй нь мэдээжийн хэрэг. Дэлхийн хямралын үед ч хоёр улсын худалдаа эрчимтэй хөгжиж байна. Энэ жилийн бараа эргэлт 4-н тэрбум доллар болох ёстой. Үүнийг цаашид улам нэмэгдүүлэх сайхан боломж байна.