Өмнөд Солонгосын «Эл Жи дисплей» компан дэлхийн хамгийн нимгэн 2.6-н миллиметрийн зузаантай дэлгэц бүтээснээ зараллаа. Энэ пүүс шингэн кристалын дэлгэц үйлдвэрлэлээр дэлхийд 2-р байр эзэлдэг. Энэ дэлгэцийг бүтээхдээ, хэт нимгэн, гэрэл цацруулагч диод болон тусгай технологийн хараа зүйн хальсыг дэвсгэрийн гэрэлтүүлгийн системд ашигласан байна.107-н сантиметрийн диаметртэй энэ дэлгэц 4 кг жинтэй тул хананы телевизор хийхэд нэн тохиромжтой. Шинэ бүтээгдхүүний үнийн талаар одоохондоо юу ч мэдээлээгүй байна.