Тус улсын, улс төрийн 2 дах хүч, Оросын Коммунис нам өнөөдөр ЗХУ-ыг 1924-1953 он хүртэл удирдаж байсан Иосиф Сталины төрсөн өдрийн 130-н жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Түүнийг хувь хүнийх нь хувьд одоо болтол оросын нийгэмд хатуу ширүүн шүүмжилсээр байна. Сталинг засгийн эрхэнд байх хугацаанд нэг талаас гитлерийн Германтай хийсэн дайнд ялалт байгуулсан, улсаа дэлхийд нөлөө бүхий их гүрэн болгосон, нөгөө талаас тариачдыг хүчээр хамтралжуулсан, 30-аад оны өлсгөлөн, нийтийг хамарсан залхаан цээрлүүлэлт зэрэг сайн муу зүйлүүд зэрэгцэн оршиж байсан. Өнөөдрийн ойн арга хэмжээнд оросын коммунистууд, Сталины булшинд цэцэг өргөх, ахмад дайчидад медаль гардуулах, москвагийн «Измайловын» концертын зааланд баярын үдэшлэг зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг бэлтгэсэн байна. «Манай орны шилдэг уран бүтээлийн хамтлагууд оролцсон маш сайн баримтат, уран сайхны, концертын хетелбер бэлтгэсэн гэж улсын Думын дэд дарга, ОХУКН-ын даргын 1-р орлогч Иван Мельников РИА-Новости агентлагт мэдэгджээ. Энэ өдрүүдэд сталины үеийн алдаануудын талаар дуугүй байхыг тэр хүслээ. Тэгэхдээ тэр үеийн дэглэмийн гэмт хэрэгт зохих хуулийн дүгнэлт өгөх ёстой гэж Оросуудын олонх нь үзэж байна.