0«Союз ТМА-17» хөлөг москвагийн цагаар 00:52 минутад казахстаны Байконур сансарын хөлгийн буудлаас ОСС руу хөөрлөө. Хөлгийн бүхээгт оросын Олег Котов, японы Соити Ногути, америкийн Тимоти Кример нарын сансарын нисэгчид байна. Тэднийг ОСС-д асар их ажил хүлээж байна. Тэд америкийн 3-н шаттл, оросын «Прогресс» ачааны 2 хөлөг онгоц, ОСС-ийн оросын хэсэгтэй МИМ-1 шинжилгээний жижиг модулийг залгаж ашиглахад бэлэн болгох ёстой. Үүнээс гадна тэд, станцийн зарим хэсгийн системийг засах, задгай сансарт хэд хэдэн ажил гүйцэтгэх ёстой.