Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров өнөөдөр Кайрт хийж байгаа айлчлалынхаа явцад Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак, Арабын орнуудын дээд лигийн е.н.б-ийн дарга Амр Муса нартай уулзахдаа палестин, израилийн харилцааг сайжруулах төлөв, нийт Ойрхи Дорнодод энх тайвны процессийг мухардмал байдлаас гаргах зэрэг асуудлуудыг авч үзэж хэлэлцэнэ. Палестины автономын хагаралдсан байдлыг даван туулахад гаргаж байгаа Египетийн төр засгийн удирдлагын хучин чармайлтыг Москва өндөр үнэлэж байна гэж Оросын ГХЯ тэмдэглэлээ. Үүнээс гадна хэлэлцээний явцад янз бүрийн салбар дах хоёр талын хамтын ажиллагааны ирээдүйтэй төслүүдэд онцгой анхаарал хандуулна. Арабын орнуудын дээд лигийн төв байранд Сергей Лавров, Амр Муса нар Орос, Арабын хамтын ажиллагааны форум байгуулах меморандумд гарын үсэг зурна.