ЕХ-ны ерөнхий нарын бичгийн дарга Турбьерн Ягланд 3-н өдрийн ажлын айлчлалаар өнөөдөр Москвад хүрэлцэн ирнэ. Тэрээр ЕХ-ны тэргүүний хувиар анх удаа хийж байгаа ажлын айлчлалынхаа явцад парламентын 2 танхимын дарга Борис Грызлов, Сергей Миронов нар болон ГХЯ-ны сайд Сергей Лавровтой уулзана. Айлчлалынхаа өмнө Турбьерн Янгланд, ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө, Орос улс Еропын энх тайван, аюулгүй байдалыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж мэдэгдсэн билээ. Түүний бодлоор, Орос улсын байр суурь, тус тивд ардчилалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. ЕХ-ны ажилд Орос улсаас оруулж байгаа хувь нэмрийг өндөр үнэллээ. Энэ оны 6-р сард Орос улс европын нийгмийн хартийг баталсан явдалд сэтгэл хангалуун байна гэж хэллээ. Энэ баримт бичиг нь түүний бодлоор ЕХ-ны үндсэн баримт бичгүүд, Европын хүний эрхийг хамгаалах конвецтой энэ зэрэгцэнэ.