Энэ жил Египет улстай хийх бараа эргэлт 4 тэрбум долларт хүрнэ гэж ГХЯ-ны сайд Сергей Лавров, Египетийн ГХ-ийн сайд Ахмед Абуль Гейттэй хэлэлцээр хийснийхээ дараа мэдэгдлээ. Ням гаригт хоёр улсын гадаад бодлогын байгууллагын сайд нар 2010 оны гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлгөөний төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.Урьд нь ерөнхийлөгчид Д.Медведев, Хосни Мубрак нарын гарын үсэг зурсан стратегийн түншлэлийн гэрээний дагуу Орос, Египет улсууд хамтын ажиллагаагаа өрөгжүүлнэ гэж Лавров заалаа. Орос улс, Египет улсад улаан буудай, өнгөт болон хар төмөрлөг, мод, цаас, машин тоног төхөөрөмж зэргийн экспортлож байна. Египет улс Оросд жүржийн төрлийн жимс, хөдөө аж ахуйн бутээгдхүүн, хивс, нэхмэл эдлэл зэргийг экспортлож байна.