Даваа гаригын шөнө бүхээгтээ 3-н сансарын нисэгчтэй оросын жолоодлогт «Союз» хөлөг Байконурын сансарын буудлаас ОСС руу хөөрөх болно. «Союз ТМА-17» хөлгийг даваа гаригын шөнө моквагийн цагаар 24 цаг 52 минутад хөөргөхөөр төлөвлөж байна гэж Роскосмос мэдээллээ. Оросын Олег Котов, америкийн Тимоти Кример, японы Соити Ногути нарын сансарын нисэгчтэй удаан хугацааны шинэ баг ОСС-д ажиллах болно. 2010 оны 3-р сар хүртэл тэд Максим Сураев, Жеффри Уильямс нартай хамт сансарт ажиллах болно. «Союз» хөлөг, 12-р сарын 23-ны москвагийн 01 цаг 54-н минутад ОСС-тай холбогдоно.