0Гүржид, Дэлхийн 2-р дайнд амь үрэгдсэн дайчидад зориулж босгосон хөшөөний цогцолборыг сүйтгэсэн явдал бол соёлтой бүх хүнийг доромжилсон, улсын чанартай соёлыг сүйтгэсэн бузар үйл ажиллагаа гэж нэрлэсэн билээ. Гүржийн төр засгаас Кутаиси дах хешеений цогцолборыг дэлбэлэж адал явдал үйл ажиллагаа явуулсаныг буруушаасан Оросын ГХЯ-ны мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Тус улсын олон нийт эрс эсэргүүцэж, ахмад дайчдын дургүйцэлээ илэрхийлж байна гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ. Дэлхийн 2-р дайнд фашизмийн эсрэг тэмцэж явсан хүмүүст зориулаж босгосон хөшөө дурсгалыг сүйтгэх, доромжлох үйл ажиллагааг зогсоохын тулд саяхан НУБ-ийн ЕА тогтоол гаргах үед ХН-ийг өдөөн хатгасан үйл ажиллагаа явууллаа. Өнөөдөр Кутаисид болсон шүтээн болсон зүйлийг доромжилсон ажиллагаа, өнөөгийн тбилиссийн төрийн толгой, өөрийнхөө ард түмний түүхэн дурсгалыг үгүйсгэсэн хөөрүү сэтгэлийн илрэл боллоо гэж оросын гадаад бодлогын байгуулагын мэдэгдэлд өгүүлжээ. Кутаиси дах энэ зуун метрийн өндөр хөшөөг Дэлхийн 2-р дайнд амь үрэгдсэн гүржүүдэд зориулж босгосон юм. Бямба гаригт түүнийг дэлбэлсэн бөгөөд нэг эмэгтэй 8-н настай охины хамт амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан байна. Кутаиси хот дах «Дайчин алдрын» хөшөөний цогцолборыг засах нэрийдлээр дэлбэлсэн явдлыг Гүржийн сөрөг хүчин эрс шүүмжилж байна.