Холбооны аюулгүй байдлын алба, Сөрөг тагнуулын газар, Холбооны хамгаалатын алба, Оросын ерөнхийлөгчийн тусгай хөтөлбөрийн удирдах ерөнхий газар зэрэг тусгай албаныхан өнөөдөр мэргэжлийн баяр, аюулаас хамгаалах байгуулагын ажилчдын өдрийг тэмдэглэж байна. 1995 оны 12-р сарын 20-нд Оросын ерөнхийлөгчийн зарилгаар тогтоосон энэ баярыг 14 дэх жилдээ тэмдэглэж байна. Оросын аюулгүй байдлын байгууллагын орчин үеийн түүх 1992 оноос эхтэй юм. Ер нь 1917 оны 12-р сарын 20-нд байгуулагдсан, Бүх оросын онцгой байдлын комиссоос одоогийн эх орны бүх тусгай албадын түүх эхлэж байгаа билээ. Тусгай албадын ажилчид болон ахмадуудад Оросын ерөнхийлөгч Д.Медведев мэргэжлийн баярыг нь тохиолдуулан баяр хүргэлээ.