Анх удаагаа хуучин ЗХУ-ын орон зайд, улс төрийн зорилгод тохирох, эдийн засгийн ашиг сонирхолд үндсэлсэн зарчмын хувьд бодитойгоор нэгдэх үйл ажиллагааны эхлэлийг тавилаа. Оросын ерөнхийлөгч Д.Медведев, Белоруссийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны еренхийлегч Нурсултан Назарбаев нар эдийн засгийн нэгдмэл орон зай (ЭЗНОЗ) байгуулах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. 2012 он гэхэд хуучин зөвлөлтийн орон зайд, ЕХ маягын эдийн засгийн нэгдмэл орон зай бий болно гэж баримт бичигт заажээ.
Алма-Атагийн ойролцоох өндөр уулын «Ак-Булак» рашаан сувилалын газар болсон албан бус уулзалтын үеэр, гурван улсын ерөнхийлөгчид, Москва, Минск, Астана эдийн засгаа дээд зэргээр интеграцчлах замд эргэлт буцалтгүй орсон гэж мэдэгдлээ. Дэлхийн санхүүгийн хямрал, даяарчлалын нөхцөл байдал өөрсдийн зах зээлийн аюулгүй байдлыг гадны тааламжгүй нелеенөөс хамгаалах хамтарсан замыг эрж хайхыг шаардаж байна гэж гурван улсын төрийн тэргүүнүүд мэдэгдлээ. Ийм учраас л ирэх жил гаалийн шинэ тариф хүчин төгөлдөр болж дараа нь гаалийн нэгдсэн нутаг дэвсэгэр бий болно. Гаалийн нэгдсэн холбоо байгуулагдаж, ЭЗНОЗ байгуулах төлөвлөгөөг баталсан гэдгийг дэлхий дахинд зарлан мэдээлэж байна гэж Нурсултан Назарбаев мэдэгдлээ. Гаалийн нэгдсэн холбоо байгуулсан нь интеграцчлах үйл ажиллагааны 2 дах үе шат юм гэж тэр бас хэллээ. 1-р шат нь чөлөөт худалдааны бүс, 3-р шат нь нэгдсэн зах зээл, ЭЗНОЗ байгуулсны дараа ЕХ-ны маягаар эдийн засгийн холбоо байгуулна. Ерөнхийлөгчдийн даалгавараар хэлэлцээний ажлын хэсгийнхэн шаардлагатай баримт бичгүүдийг боловсруулж байна. Оросын засгийн газрын дэд ерөнхий сайд Игорь Шуваловын хэлснээр, тодорхой засаг захиргааны нөөц шаардагдсан шинжээчдийн болон оюун ухааны ихээхэн потенциал шаардсан хэцүү ажил биднийг хүлээж байна. Еренхийлегчдийн, хэлэлцээний хэсэгт тавьсан даалгаврыг заавал биелүүлж, 2012 оны 1-р сарын 1-н гэхэд ЭЗНОЗ бүрдүүлэх ажлыг дуусгасан байх ёстой гэж Шувалов тэмдэглэлээ. Ойролцоогоор 20-н хэлэлцээрт гарын үсэг зурах ёстой гэж Оросын дэд ерөнхий сайд хэллээ. Эхнийх нь ойрын жилүүдэд боловсруулах ёстой хамгийн хэцүү үндсэн багц баримт бичиг юм. Макро эдийн засгийн бодлогын нэгдсэн зарчим, бүтээгдхүүн тэр дундаа хөдөө аж ахуйн бүтээгдхүүнд хөнгөлөлт олгох тухай ярьж байна. Хоёр дах багц баримт бичигт, тарифын болон үнийн үндсэн бодлого, нефть, хийн тээвэрлэлт, төмөр замын тээвэр, цахилгаан эрчим хүч зэрэг салбар дах байр суурийг зохицуулах, байгалын монополийн үйлчилгээнд оролцох нөхцлийг бүрдүүлэх, валютын бодлогын ерөнхий зарчмыг зохицуулах зэрэг 6-н баримт бичгээс бүрдэнэ. Үнэн чанартаа, улс төрийн хувьд бие даасан, нэг эдийн засагтай гурван улсын, нэгдсэн улс бий болно гэсэн үг. Интеграц аж ахуйн хувьд ашигтай гэдэг нь тодорхой. Гаалийн холбоо байгуулснаас олох ашиг нь Орос орны хувьд 400-н тэрбум доллар болно гэж оросын шинжээчид үзэж байна. Орос, Белорус, Казахстан улсуудын байгуулсан ЭЗНОЗ эдийн засгийн болон валютын тогтвортой байдлыг бий болгоно. Алма-Ата хотын ойролцоо үнэхээр түүхэн үйл явдал боллоо. Сүүлийн жилүүдэд анх удаа гурван орон хуучин зөвлөлтийн орон зайд нэгдэх бодит алхам хийлээ.