Кутаиси хот дах «Дайчин алдрын» хөшөөний цогцолборыг засах нэрийдлээр дэлбэлсэн явдлыг Гүржийн сөрөг хүчин эрс шүүмжилж байна. Устгасан хөшөөний оронд гүржийн удирдлага парламентын байшин барина гэж мэдэгдсэн юм. Сөрөг хүчин сүм барихыг санал болголоо. Дэлхийн 2-р дайны үед амь үрэгдсэн хэдэн зуун мянган хүний дурсгалыг бузарласан гүржийн засаг захиргааны эсрэг өргөн хэмжээний эсэргүүцлийн цуглааныг Кутаисид хийнэ гэж сөрөг хүчин мэдэгдлээ. Урьд нь Оросын ГХЯ, соёлтой бух хүнийг доромжилсон, улсын чанартай соёлыг сүйтгэсэн бузар үйл ажиллагаа гэж нэрлэсэн билээ. Кутаиси дах энэ зуун метрийн хөшөөг Дэлхийн 2-р дайнд амь үрэгдсэн гүржүүдэд зориулж босгосон юм. Бямба гаригт туунийг дэлбэлсэн бөгөөд нэг эмэгтэй 8-н настай охины хамт амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан байна.