ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, Египет, Узбекстан улсуудад 3-н өдрийн айлчлал хийхээр өнөөдөр мордоно. ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгчийн мэдээлснээр, 12-р сарын 20-21-нд болох хэлэлцээрээр ойрхи дорнодын асуудал тэр тусмаа араб, израилийн зохицуулалтын асуудлын нөхцөл байдлыг хэлэлцэх болно. Нөхцөл байдлын хөгжил, Орос, Египет улсуудын энэ чиглэлд гаргаж байгаа идэвхитэй байдал зэрэг нь палестин, израилийн харилцааг байнга засаж залруулж, энхийн хэлэлцээг мухардмал байдлаас гаргахад хүчин чармайлтаа байнга дээшлуулж байхын чухлыг харуулж байна гэж дипломат тэмдэглэлээ. Хоёр талын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулна. Дэлхийн санхүүгийн хямрал тохиолдсон ч гэлээ худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны бодит өсөлтийг хадгалаж чадлаа гэж Нестеренко хэллээ. Жуулчлалын салбарын хамтын ажиллагаа урьдын адил эрчимтэй хөгжиж байна. 12-р сарын 21-22-нд Ташкентэд хийх Лавровын айлчал, 2010 оны эхээр орос, узбекстаны дээд хэмжээний уулзалтын эх бичиг бэлтгэхэд зориулагдана. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд ШХАБ-ийг Узбекстан улс даргалаж байгаа үеийн хоёр талын хамтын ажиллагаа, Орос улс 2010 онд ТУХН-ийн орнуудыг даргалах, Афганистан улсын байдал зэрэг асуудлууд орсон байна. НҮБ, ЕАБХАБ-европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага,
ХАБГБ-хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, ТУХН, зэрэг байгуулагуудын хүрээн дэх хоёр талын хамтын ажиллагаа, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах асуудал зэргийг авч хэлэлцэхээр төлөвлөж байна.