Эрхэм сонсогчид та бүхнийхээ амар амгаланг айлтгая! Та бүхэн маань тавтай сайхан өвөлжиж байна үү?
Нэвтрүүлгээ уламжлал ёсоор захидлын тоймоор эхлэе! Улаанбаатар хотын сонсогч Өргөдөл манай нэвтрүүлгийг 1962 оноос сонсож байгаа хуучны танил, байнгын сонсогч юм. Тэрээр манай нэвтрүүлгийг байнга анхааралтай сонсдог бөгөөд монгол нэвтрүүлэгчдийн ажлыг өндөр үнэлсэн байна.
Дорнод аймгийн Баян-Уул сумын манай сонсогч Байгалмаа нилээд удаан завсарласны дараа саяхан захидал ирүүллээ. Одоохондоо манай сум цахилгаангүй байна, гэхдээ удахгуй өндөр хүчдэлийн шугам холбоно гэсэн. Тийм болохоор мэдээлэлийн эх сурвалж бол зөвхөн радио л болж байна. Би ОДХ радиог байнга сонсож хэрэгтэй мэдээлэлээ олж авдаг гэж тэр захидалдаа бичжээ.
Улаанбаатар хотын сонсогч Лувсандорж бол бас манай эртний сонсогчдын нэг юм. Тэр захидалдаа Орос, Монголын хил дээр цэргийн алба хааж байснаа дурсан бичжээ. Тэр үед хилчид бид «Москвагаас ярьж байна» радиогийн нэвтрүүлгийг маш ихэд сонирхож байнга сонсдог байсан. Одоо ч гэсэн байнга сонсож байна, янз бүрийн салбар дах орос, монголын харилцааг ихэд сонирходог гэж Лувсандорж бичжээ.
Сонирхолтой олон захидал бичсэн эрхэм сонсогчид та бүхэндээ баярлалаа! Одоо хөгжмийн завсарлага авч Улаанбаатар хотын сонсогч Бямбаагийн хүсэлтээр, Алдарт дуучин Иосиф Кобзоны дуулсан «Нарт хорвоо тандаа» гэдэг дууг сонсоё!
Москвагаас МШХ нэвтрүүлгээ үргэлжлүүлье! Ховд аймгийн Жаргалан сумын манай байнгын сонсогч Дэлгэр, одоогийн байдлаар оросуудад үзүүлэж байгаа түргэн тусламжийн үйлчилгээг хэрхэн боловсронгүй болгож байна вэ? гэж асуужээ.
Тэргүүлэх чанартай «Эрүүл мэнд» үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрүүлийг хамгаалах байгууллагын ажлыг сайжруулах олон арга хэмжээ болон цаашид түүнийг шинэчлэх нөхцлийг бүрдүүлэж байна. Энд үндсэн гурван чиглэлийг нэрлэж болно. Энэ нь эмнэлэгийн анхан шатны тусламжийн ач холбогдлыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхижүүлэх, өндөр технологийн эмнэлэгийн тусламж авах боломжийг өргөжүүлэх зэрэг чиглэлүүд юм.
Орон нутгийн эмнэлэг, поликлиникийн анхан шатны эмч сувилагч нарын холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулаж байна. Хэсгийн эмнэлэгийн эмч сувилагч нарын цалинг нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн бүх байгууллагыг хамгийн орчин үеийн техникээр тоноглож байна.
Н. Манай оронд евчнийг анхан шатанд нь илруулэх, урьдчилан сэргийлэхийн тулд бух нийтийг хамарсан диспансержуулалт явуулдаг. Уунийг унэ телбергуй хийдэг. Заавал хийлгэх ёстой эруул мэндийн даатгалтай, ажил хийж байгаа иргэд, тэтгэвэрийнхэн хэн бухэн поликлиникт ирж шаардлагатай шинжилгээгээ бурэн хийлгэх боломжтой гэсэн уг.
Мөн заавал хийлгэх ёстой шинжилгээний тоог нэмэгдүүлсэн. доторын, эмэгтэйчүүдийн, бөөрний, зүрх судасны, булчирхай судлалын эмч нарт үзүүлэхээс гадна нэмэлт шинжилгээ хийлгэх боломжтой. Жишээлбэл: эмэгтэйчүүд маммограф хийлгэх боломжтой энэ нь эмэгтэйчүүдийн хөхний хавдарыг эхэн шатанд нь илрүүлэхэд тусладаг юм. Үүнээс гадна оросууд үнэ төлбөргүйгээр цусан дах холестерины хэмжээг шалгуулах боломжтой. Энэ нь зүрхний өвчнийг эрт илрүүлэх хамгийн гол шинжилгээ юм. Мөн энэ нэмэлт шинжилгээний дотор онкомаркер байна, үүний тусламжтайгаар нилээд өргөн тохиолддог өмөн үү өвчнөөр өвчлөх өртөмтгэй байдлыг тогтоож өгдөг.
Ийм арга хэмжээ ур ашигтай гэдгийг туршлага харуулж байна. Энэ бүх шинжилгээг хийлгэсэн хүмүүсийн 60%-аас нь, эмчлүүлэх шаарлагатай 2-3-н өвчин илруулж чадсан байна.
Эрхэм сонсогчид та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе! За ингээд Дорнод аймгийн Хэрлэн сумын манай сонсогч Батхүүгийн хүсэлтийг биелүүлье! Дуучин Алсу «Заримдаа» гэдэг дуугаа дуулж байна.
МШХ нэвтрүүлэг үргэлжилж байна. Төв аймгийн Баянчандмань сумын Дашринчин, Улаанбаатар хотын Лхагвасурэн зэрэг манай сонсогчдын хүсэлтээр Орос орны үр тарианы салбарын тухай ярьж өгье!
Үр тарианы аж ахуй бол ургамал тариалалтын нэг гол салбар юм. Орос орны газар тариалан эзэмшсэн нийт нутагт үр тарианы ургамал өргөн тархсан явдал нь түүний экологийн онцлог байдлын олон төрлөөс шалтгаалж байна. Амуу будааны үр нь хүнсний чухал бүтээгдхүүн гэж тооцогддог бөгөөд гэрийн тэжээвэр амьтаны сайн тэжээл болдог юм.
Улаан буудай нь хүнсний хэрэглээний чухал бүрэлдүүн хэсэг бөгөөд Орос улсад ойт хээр, тал нутагт гол төлөв тариалдаг яагаад гэвэл улаан буудай, үржил шимтэй хөрс, дулаан их шаарддаг юм. Өвөлжих улаан буудайг Орос улсын европын хэсэгт гол төлөв тариалдаг. Зусах улаан буудайг Ижил мөрний цаадах тал нутгаас, Сибирь хүртэл өргөн удам нутагт тариалдаг билээ. Энэ нутгуудад эрдэнэ шишийг өргөн тариалж сүүн боловсоролтынх нь үед хураан авч малын тэжээлд зориулж даршладаг юм.
Арвай бол хүйтэн, халуунд тэсвэртэй эрт боловсордог тариа юм. Арвай шаварлаг хөрсөнд илүү ургадаг. Одоо арвайг малын тэжээлд зориулаж голлон тариалаж байна, гэхдээ хүнс тэжээлд бас тохиромжтой, түүний соёлжийг шар айраг хийхэд ашигладаг юм.
Арвайг бодвол овьёос халуун хүйтэнд тэсвэр муутай дулаан нөхцөлд ургадаг тул ойн бүсэд тариалдаг. Эрдэнэ шишийн хувьд малын тэжээлд гол төлөв хэрэглэдэг боловч хүнсний аж үйлдвэрт өргөн ашигладаг.
Шар буурцаг бол чийг их шаарддаг ургамал учир гол төлөв Алс Дорнодод тариалдаг. Орос улсад цагаан будааг Алс Дорнодын том гол мөрнүүдийн адаг, усжуулалт сайтай газарт тариалдаг билээ. Сагаг бол чийг их шаарддаг ургамал. Сагагыг манай орны зөөлөн уур амьсгалтай баруун, төвийн нутгийн ойт хээр, хар модон ой болон өмнөд тайгын бүсэд ихэвчлэн тариалдаг. Сагагын тариалалт сүүлийн үед эрс нэмэгдэж байна яагаад гэвэл энэ ургамалыг цэцэглэх үед зөгий балаа маш сайн цуглуулдаг учраас зөгий үржүүлэгчид энэ ургамалыг ихэд сонирхож байна.
Сонсогч та бүхэн маань жаахан алжааж байгаа байх иймээс нэг сайхан дуу сонсоё! Завхан аймгийн манай сонсогч Оюунцэцэгийн хүсэлтээр дуучин Андрей Губины дуулсан «Бүсгүйчүүд минь тэнгэрийн одод мэт…» гэдэг дууг сонсцгооё!
МШХ нэвтрүүлэг үргэлжилж байна. Өвөрхангай аймгийн Сант сумын сонсогч Дүвжир, Төв аймгийн Баянчандмань сумын сонсогч Доржсүрэн нар Орос улсад мал аж ахуй хэрхэн хөгжиж байгааг сонирхожээ. Ингээд өнөөдөр та бүхэндээ Тува улсын мал аж ахуйн талаар ярьж өгье!
БН Тува улсын нутаг нь борооны усанд автагддаг нуга, тал нутгийн сахлаг өвснөөс авхуулаад өндөр уулын хөвд бүхий тундр хүртлэх баялаг бэлчээртэй тул бүх төрлийн мал өсгөхөд нэн тохиромжтой. Манай орны зарим бүсүүдэд нэг, хоёр төрлийн мал өсгөдөг. Жишээлбэл: Якутад зөвхөн цаа буга, адуу, европын хэсэгт хонь, ямаа, гахай өсгөдөг. Харин Тувад бүх төрлийн гэрийн тэжээмэл амьтан өсгөх боломжтой юм.
Тувад дэлхийн ихэнх улсад өсгөдөггүй амьтныг өсгөдөг. Жишээлбэл: Тува үхрийг сарлагтай эрлиййзжүүлсэн хайнаг байна. Энэ эрлийз амьтны тухай цөөхөн малын эмч, зоотехникчид мэдэх байх! Хайнаг нь маш тэсвэр тэвчээртэй, амт чанар сайтай махтай, өтгөн сүүтэй, өндөр чанартай ноос-савагтай амьтан юм. Тере-Холд энэ амьтныг өсгөн үржүүлэж байна. Сарлагыг Памирын нуруу болон Киргизд багахан тоогоор өсгөж байна.
Тувад бас сарлаг үржүүлж байна. Энэ бүдүүн тоймын амьтан хадаж бэлдсэн өвс, тусгай байр шаарддаггүй яагаад гэвэл түүний шигүү саваг хахир хүйтнээс хамгаалдаг, ямарч цасан дороос өвсөө өөрөө олоод идчихдэг юм. Өлсгөлөн чоныг ч тэд өөртөө ойртуулахгүй. Тэдэнд хэрэгтэй ганц зүйл бол тэднийг ууланд тарж алга болохоос нь өмнө хурааж байх л хэрэгтэй. Сарлагын сүү нь өтгөн бөгөөд саваг нь маш дулаан учраас эртний омгийнхон хувцас хийж гангардаг байжээ.
Тувад цусан эврий нь ашигладаг марал буга өсгөдөг гэхдээ Уулын Алтайд байдаг шиг тийм их биш. Энэ улсын хувьд хачирхалтай нэгэн салбар бол бугын аж ахуй юм. Учир нь Тува бол цаа буга үржүүлж байгаа орос орны хамгийн өмнөд бүс юм. Харин Тувагийн цаа буга орос орны болон дэлхийн хамгийн том биетэй буга юм. Тэднийг морины оронд унадаг, харин чарганд хөлөлдөггүй. Нутгийн цаатангууд тэднийг унаж суусар, хэрэм агнадаг байна. Харамсалтай нь сүүлийн үед цаа бугын тоо толгой эрс цөөрсөн, одоо 1700-н толгой л үлдсэн байна.
Цаа буга бол бас л хүнээс их юм шаарддаггүй амьтан түүнд багахан давс өгч, чоно, баавгай мэтийн махчин араатнаас л хамгаалвал болоо! Цаа бугын мах нь цэвэр, сүү нь маш тослог арьс нь дулаан. Цаа бугын шилбэний арьсаар маш их эрэлт хэрэгцээтэй гутал «унтаек» хийдэг байна. Цаа бугын аж ахуй нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаггүй мөртлөө экспортын чухал бүтээгдхүүн үйлдвэрлэдэг учраас тувагийн цаачид, цаа бугынхаа тоо толгойг хадгалахаас гадна, асар хурдан өсгөн үржүүлэх зорилт тавиад ажиллаж байна. Цаа бугын өвс тэжээлийн хувьд санаа зовох хэрэггүй яагаад гэвэл тувагийн өндөр уулын бүсэд олон арван мянган гектар газар хөвдөөр баялаг билээ.
Тэмээний хувьд бас л иймэрхүү байдалтай байна. Элсэн цөлийн «хөлөг онгоц» гэж нэрлэгддэг энэ амьтан олон хоног ус, өвсгүй явж чаддаг мөртлөө чанарлаг ноос, мах, өтгөн сүү өгдөг билээ. Харамсалтай нь энэ сайхан амьтан тувагийн тал нутгаас аажим алга болж байна. Одоогийн байдлаар Тува улс 140-н тэмээтэй байна.
Орон нутгийн захиргаа Туваг хурдан удмын адуу өсгөдөг бүс болгохоор шийдсэн байна. Зарим нэг хурдан удмын адуу хэдэн зуун мянган доллар хүрч байна. Одоо Тувад баярын болон ойн арга хэмжээнүүдийг морины уралдаангүйгээр төсөөлөхийн аргагүй болсон бөгөөд тувагийн ард түмний эртний уламжлал сэргэж байна. Өнөөдөр Тува 26-н мянган адуутай байна.
Тувачууд үхэр, ямаа өсгөж амьдрал ахуйгаа залгуулдаг. Хонь бол малчин ардын жинхэнэ тэжээгч нь бол ямаа аж ахуйд нь тус нэмэр болж байна. Ямааг Тувад саадаггүй бөгөөд үнэтэй ноолууры нь авахын тулд ангор үйлдвэрийн ямаа өсгөж байна.
Саяхан Тувад мал аж ахуйн нэгэн шинэ төрөл бий боллоо. Энэ амьтныг тувагаар «ишаки» гэдэг байна. Оросын ХААЯ-ны сайд Алесей Гордеев, Кызылын кожуунаас хоёр илжиг ардын аж ахуйтанд бэлгэлсэн байна. Энэ хос илжиг мал аж ахуйн шинэ салбарын эх нь болж хүч тэнхээтэй, тэсвэр тэвчээртэй, хоол тэжээл голдоггүй энэ амьтан хоньчдын ахуй амьдралд тус нэмэр болох болтугай! гэж найдах л үлдлээ.
Ингээд нэрт дуучин Алла Пугачевагийн шүтэн бишрэгч, Өмнөговь аймгийн манай сонсогч Бямбажавын хүсэлтээр нэвтрүүлгээ дуусгая! Алла Пугачева «Большак» гэдэг дуугаа дуулж байна.
МШХ нэвтрүүлгийн энэ дугаар үүгээр өндөрлөж байна. Эрхэм сонсогчид та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Бид та бүхнийхээ асуултанд хариулж, хөгжмийн хүсэлтий тань биелүүлэхэд ямагт бэлэн байдаг шуу! Захидал байнга бичиж байгаарай! Дэлхий дахинд болон Орос улсад болж байгаа хамгийн сүүлийн үеийн улс төрийн мэдээ, мэдээлэл, МШХ нэвтрүүлгийг та бүхэн манай www.ruvr.ru сайтын монгол хэлний хэсэг дээрээс олж уншиж болно гэдгийг дахин сануулж байна!
Энэ удаагийн нэвтруулгийг сэтгүүлч Ольга Иванова бэлтгэлээ. Бэлтгэн гаргагч редактор Эрдэнээ, найруулаг Демченко Мария, хөтөлсөн нэвтруулэгчид Лхагвасүрэн, Гантигмаа.

<сонсох>