Орос, Белорус, Казахстан улсууд 2012 оны 1-р сарын 1-нээс эдийн засгийн нэгдмэл орон зай байгуулахаар тохиролцлоо. Казахстанд энэ гурван улсын төрийн тэргүүнүүдийн албан бус уулзалтын үеэр хийсэн хамтарсан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Дмитрий Медведев, Александр Лукашенко, Нурсултан Назарбаев нарын хамтарсан мэдэгдэлд 2010 оны 1-р сарын 1-нээс «гурвалын» гаалийн холбоо ажиллаж эхлэнэ гэдгийг батласан байна. Тэдний үзэж байгаагаар энэ холбоо нь харилцан худалдааг нэмэгдүүлж, бүтээгдхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хөрөнгө оруулалтад шинэ боломжийг нээж өгнө. Энэ гаалийн холбоо нь цаашид өргөжиж, бусад орнуудыг нэгтгэхэд нээлттэй бегеед нөлөө бүхий байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэж гурван орны төрийн тэргүүнүүд мэдэгдлээ.