Оросын үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг Анастасия Вертинский өнөөдөр 65 насныхаа ойгоо тэмдэглэж байна. Тэрээр алтан үеийн жүжигчдийн төлөөлөгч юм. Түүний эцэг Александр Вертинский оросын нэрд гарсан хөгжмийн зохиолч, яруу найрагч, кино жүжигчин билээ. Анастасия 17 настайдаа “Улаан дарвуулт онгоц” кинонд анх Ассолийн дүрд тоглосон байна. Дараа нь “Газар уснаа явагч” кинонд Гуттиэрийн дүрд, Григорий Козницовын “Гамлет” кинонд Офелийн дүрд, “Анна Каренина” кинонд Кити Щербацкийн дүрд, “Нэргүй од” кинонд нууцлаг Монагийн дүрд тус тус тоглосон юм. Вертинская “Современник” болон МХАТ-д жүжигчнээр ажиллахаа больсон байна. Тэрээр одоогоор жүжигчдийн буяны санг удирдаж, эцгийнхээ номыг хэвлэхээр бэлтгэж, түүний дуу бичлэгийг сэргээж байна. Жүжигчин Вертинскаяг эндхийн бус өөр ертөнцөөс ирсэн гоо бүсгүй гэж шинжээчид нэрлэдэг.