Орос, Японы хооронд Сахалин, Хабаровскийн хязгаарыг Японы Хоккайдо аралтай холбосон нисэх онгоцны шинэ маршрут нээгдлээ. “Сахалины авиатрасс” компанийн нисэх онгоц Өмнөд Сахалинск- Хабаровск-Саппоро хотын чиглэлд бямба гаригт анхны нислэг үйлдлээ. Орос улсаас Саппоро хотод суугаа ерөнхий консул Василий Саплин агаарын шинэ маршрут нээснээр Алс Дорнод болон цанын амралтын газраар алдаршсан Хоккайдо арлын хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болно хэмээн мэдэгдэв. Урьд Саппоро хотоос Хабаровск хот ороход хоёр хонож байсан бол одоо цаг хагасын дараа очиж байна.