0Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайн санал болгосон сайд нарын жагсаалтыг өнөөдөр парламентаар хэлэлцүүлнэ. Парламентын гишүүд засгийн газрын 23 гишүүн бүрийг батлах ёстой юм. Сайд нарыг хэдэн өдрийг турш батална. Карзай Гадаад хэргийн сайд, Дотоод хэргийн сайд, Батлан хамгаалах сайд зэрэг 12 сайдыг албан тушаалд нь хэвээр үлдээхийг санал болгожээ. Өрнөдөөс дэмжлэг авч байгаа шинэ хүмүүс бусад албан тушаалд нэр дэвшиж байна. Карзай ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоны дараа Афганистаны засгийн газрыг ажлаа гартаа авсан хүндтэй хүмүүсээс бүрдүүлнэ хэмээн амласан юм.